АНУ-ын усан цэргүүд хөлөг онгоцоо “Байлдах чадвар муутай. Хөвдөг шорон” гэжээ

Х.Батсайхан


АНУ-ын арми хүчирхэг усан флотоороо алдартай. Тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүд нь байлдах чадвараараа үргэлж бахархдаг. Тэгвэл Хойд Солонгостой ойролцоо, Японд үүрэг гүйцэтгэдэг “Шайло” байлдааны хөлөг онгоцны багийнхан хөлгөө “Нисдэг шорон” хэмээн нэрлэж, энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь АНУ-д шуугиан тариад байна.

Хөлөг онгоц дээр тохь тух муутай, амьдрах нь битгий хэл үүрэг гүйцэтгэхэд хэцүү орчин нөхцөлтэй байдгаас усан цэргүүдийн байнгын бэлтгэл, бэлэн байдал алдагдаж, байлдах чадварыг сулруулж байгаа талаар усан цэргүүдийн нэг нь ярьсан байна. Тэрээр “Хойд Солонгосчуудын харвасан пуужин битгий л манай онгоцыг оноосой билээ” гэж би байнга залбирдаг. Учир нь тэр үед бид шаардлагатай арга хэмжээг тэр дор нь авч чадахгүй нь ойлгомжтой” гэж ярьжээ.

Тэнгисийн цэргийн хөлөг онгоц, багийнхны бэлтгэлд АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн зунаас онцгой анхаарал хандуулах болсон юм. Учир нь “Фицджеральд”, “ Жон Маккейн” гэсэн хоёр хөлөг тулгаралтад өртөхөд нийтдээ 17 усан цэрэг амиа алдсан аж. Пентагон үүнийг хэтэрхий их хоирол гэж үзэн тэнгисийн армидаа шинэчлэл хийж, нэг бус адмиралыг ажлаас нь чөлөөлсөн ч байдал дээрдээгүй бололтой. .    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. " үүрэг гүйцэтгэх нь битгий хэл амьдрахад ч хэцүү орчин нөхцөлтэй " гэж хэлэх гэсэн байлгүй дээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ