Испанийн эрх баригчид Каталонийн тэргүүнийг баривчилна

Ш.Самбуу


Испанийн цагдаагийн алба хэрэв Каталонийн тэргүүн Карлес Пучдемон бүс нутгийн тусгаар тогтнолыг зарлавал түүнийг баривчлахад бэлэн гэжээ. Энэ тухай Bloomberg өөрийн эх сурвалжийн мэдээнд тулгуурлан дамжууллаа. Каталонийн тэргүүн Карлес Пучдемон аравдугаар сарын 10-нд парламентад үг хэлэхдээ парламентаас Мадридтай хэлэлцээр  хийх боломж гаргаж өгөхийг уриалав. “Бүх нийтийн санал асуулга нь  Каталонийг улс болгох ард түмний мандат юм. Тусгаар тогтнолын тунхаг гаргахаа зогсоон цаашид хэлэлцээр явуулах боломж гаргаж өгөхийг дарламентад санал болгож байна” гэж Пучдемон мэдэгджээ.

Эх сурвалж энэ тухай ярихдаа тийм тушаал  хараахан ирээгүй ч түүнийг гүйцэтгэх тусгай ангийн ажилтнууд Барселонад  хүрэлцэн ирсэн байгаа ажээ. Каталонийн тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга аравдугаар сарын 1-нд явагдаж түүнд оролцогчдын 90 гаруй хувь нь тусгаарлахын төлөө санал өгсөн байв. Засгийн газраас  түүнд саад хийхийг оролдсон ба энэ үеэр 893 мянган хүн хэлмэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)