Калифорнийн түймэр хар тамхины тариаланг сүйтгэж магадгүй болжээ

Х.Батсайхан


Калифорни мужийн усан үзмийн тариалангийн бүс нутагт дэгдсэн түймэр албан ёсны зөвшөөрөлтэйгөөр анх удаа тариалж буй хар тамхины тариаланд эрсдэл учруулж мэдэхээр болжээ. “The High Times” энэ талаар мэдээллээ.

Гамшгийн голомтод байгаа иргэний ярьснаар, хар тамхины төрлийн 9-10 мянган суулгац түймэрт шууд болон шууд бусаар өртөж сүйтгэгдэх магадлалтай байгаа юм  байна. Галд шууд өртөж шатаагүй ч гэсэн өөр газарт гарсан түймрийн утаанд өртөхөд л ургамалд шингэж, амт, чанарт нь сөргөөр нөлөөлдөг юм байна.  Марихуан, олсны ургамал тариалдаг фермерүүд чухам үүнд санаа зовж байгаа ажээ.

Калифорни мужид насанд хүрсэн хүн 28 грамм хүртэл буюу зургаан ширхэг суулгацыг гэртээ тарих, тусгай зөвшөөрөл авсан фермерүүд их хэмжээгээр тариалахыг хуулиар зөвшөөрдөг.

Калифорни муж нь марихуан, олсны ургамал тариалахыг 2016 онд анх албан ёсоор зөвшөөрсөн. Арваннэгдүгээр сарын 8-нд явагдсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 57 хувь нь дэмжсэнээр энэхзүү шийдвэр гарч байжээ. Ингэснээр насанд хүрсэн хүн 28 грамм хүртэл буюу зургаан ширхэг суулгацыг гэртээ тарих, тусгай зөвшөөрөл авсан фермерүүд их хэмжээгээр тариалах боломж бүрдсэн юм. Эдүгээ тус муж жилд 6000 тонн марихуан хурааж авдгаас 80 гаруй хувийг нь бусад муж улсуудад илгээдэг юм байна.

Каннабисыг их хэмжээгээр тариалах зөвшөөрлийг 2018 оноос эхлэн олгохоор болоод байгаа аж.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ