Японы алдартай гэрэл зурагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ

Б.Мичид


Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д өнөөдөр 11.00 цагт  “Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд 1997 оноос хойш Монголд гэрэл зураг авч байгаа Японы алдартай гэрэл зурагчин Шимизү Тецүро нарын тэргүүтэй Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МГЗНХ-ын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцоно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)