АН-ын бүлэг: Сайд нарын томилгооноос өмнө төсөв хэлэлцэхгүй

Eagle.mn


УИХ-ын АН-ын бүлэг сайд нарын томилгооноос өмнө 2017 оны төсвийн тодотгол, мөнгөний бодлого хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хамгийн анх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан. Тус бүлгийн дарга Д.Эрдэнбат завсарлага авахдаа "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна" гэсэн юм. Улмаар өчигдөр хуралдаж төсөв хэлэлцэхээр төлөвлөөд байсан Байнгын хороодын хуралданааас ч завсарлага авсан. Өнөөдөр УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хуралдаж 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэхээр төлөвлөсөн. Эдгээр хэлэлцүүлгээс ч АН-ын бүлэг завсарлага авах бололтой. Өөрөөр хэлбэл, МАН сайд нарынхаа нэрийг тодруулж УИХ-аар батлуултал төсөв, мөнгөний бодлого хэлэлцэгдэхгүй нь. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tucuv xelelstxed er n ardchican nertei xylgaichyydiin orolstoo xereggvidee tertei tergvi 65 yylaa baij AN iin xediig baixgvid toostool tucuvuu batlaachee

    0 0 Хариу бичих