Хойд Солонгосын хакерууд Сөүлээс дайны төлөвлөгөөг нь хулгайлжээ

Х.Батсайхан


Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын тусгай албаны серверээс Пхеньянтай хийх дайны цогц төлөвлөгөөг хулгайлсан гэх мэдээллийг ВВС агентлаг дөнгөж сая олон нийтэд цацлаа. БНСУ-ын парламентын гишүүн Ли Чоль Хи энэ мэдээллийг анх гаргаж ирэн олон нийтэд мэдээлсэн гэж уг мэдээлэлд дурдсан байна. Ли Чоль Хигийн хэлснээр, Сөүл нийт 235 гигабайт хэмжээтэй мэдээллийг Хойд Солонгосын тагнуулуудад алдсан бөгөөд түүн дотор Ким Жон Уны амь насанд халдах төлөвлөгөө хүртэл багтаж байгаа гэнэ. БНСУ-ын Батлан хамгаалах яам одоогоор энэ асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ