“ПСЖ” Анхель Ди Марияг Хятадын багт зарна

Х.Батсайхан


Францын хөлбөмбөгийн лигийн “Пари Сен Жермен” клуб хагас хамгаалагч Анхель Ди Марияг ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор Хятадын багт худалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Sport.es цахим сонинд энэ талаар мэдээлжээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр, “ПСЖ”-ий удирдлагууд ирэх зун тоглогчоо “Барселона”-д шилжих хэлэлцээрт оролцож чадахгүйдээ ихэд харамсаж байгаа бөгөөд өвлийн солилцоо наймааны цонхоор очиж болох Хятад баг хайж олохыг хөлбөмбөгчийн агентад зөвлөсөн гэнэ. Үүний өмнө ПСЖ санхүүгийн “fair play”-г хангахын тулд ирэх өвөл Ди Марияг зарна гэсэн мэдээлэл гарч байв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)