Оросын онгоц Сирид осолдлоо

Х.Батсайхан


Су-24 сөнөөгч онгоц

ОХУ-ын Су-24 онгоц өнөөдөр Сирийн Хмейм цэргийн баазын онгоцны буудлаас хөөрөх үедээ сүйрчээ. Хөлгийн багийнхан автомат шидэгчээ ашиглаж чадаагүй учир бүгд амиа алдсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар мэдээллээ. Ослын шалтгааны талаар одоогоор төвд тодорхой мэдээлэл ирүүлээгүй ч техникийн бүрэн бус байдлаас болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

БХЯ дээрх мэдээллийнхээ төгсгөлд ОХУ-ын Сири дэх нисэх хүчин сүүлийн хэд хоногт алан хядагчдын байрлаж буй Дэйр эз Зор хот руу өдөрт 150-иас доошгүй удаа цохилт өгч байгаа талаар дурджээ.      

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Женкод эмгэнэл илэрхийлье.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ