Украины хөгжөөн дэмжигч шигшээ багаа хожигдохыг хараад нас баржээ

Х.Батсайхан


“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээн өндөрлөж, шигшээ тэмцээнд оролцох багийн нэрс тодорч байгаа билээ. Тэгвэл урьдчилсан шатны I хэсэгт сүүлийн тоглолтдоо Хорватад хожигдон ДАШТ-д орох боломжгүй олсон Украины шигшээ багийн хөгжөөн дэмжигч тоглолт дууссан даруйд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач “Олимпийский” цэнгэлдэхэд очин шигшээ багийнхаа тоглолтыг газар дээр нь дэмжиж байсан аж. Тэрээр 40 настай байжээ. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй ч зүрхний шигдээс байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.  

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Шевченко талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр хожигдлынхоо шалтгааныг Украины лигийн багууд хэтэрхий сул шигшээ багт орохын төлөөх тоглогчдын өрсөлдөөн байхгүйтэй холбон тайлбарласан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ