Ж.Эрдэнэбатын кабинетаас хэн хамгийн сайн ажиллав

Eagle.mn


Эрх баригчид эмхлэн байгуулсан Засгийн газраа огцруулсан нь нийгэмд, олон нийтэд МАН-ыг муухай харагдуулж байна. Товчхондоо, МАН засаглаж байсан он жилүүддээ анх удаа гүйцэтгэх засаглалаа огцруулж байгаа юм. МАН үнэмлэхүй олонх болж байх  үед  манай улсын эдийн засаг хамгийн доод түвшиндээ хүрч унаад байв. Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед буюу он гарсаар эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан тоо баримт байна. “Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” гэх санал асуулгыг иргэд болон судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулжээ. Үүгээр Шадар сайд асан У.Хүрэлсүх 38 хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт 28 хувь, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 хувийн саналаар удаалсан байна. Тэдний араас П.Сэргэлэн, Б.Чойжилсүрэн нар нэрлэгджээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт control.mn сайтаар явагдсан санал асуулгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг хамгийн сайн ажилласан гэж үзсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг хоёрдугаарт нэрлэжээ. Нэгэнт МАН-ын байгуулсан Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайд томилогдож, кабинетаа бүрдүүлж байгаа энэ үед иргэд олон нийт ажлаа сайн мэддэг сайдуудаа хэвээр үлдээж, аль болох төрийн албаны халаа сэлгээ бага хийхийг хүсч буйг дээрх судалгаа харуулж байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга М.Энхболдтой уулзаж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний 7:8-ийн харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр зөвшилцсөн гэх мэдээлэл байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. сайн ажилласан юм бол салбарыг нь хэвээр үргэлжлүүлэх нь дээр Хүрэлсүх харж байгаа биз дээ

    0 0 Хариу бичих
  2. Byamba tsogt ded saidinhaa ard nuuts noentni durd ih bdag blaa gej

    0 0 Хариу бичих
  3. sergelen said mundag ajillasan said geed haritsashgui, hurshgui hun bolchihoogui, sain ajillasan gej salbariin hunii huvid bodoj bna

    2 0 Хариу бичих
  4. Сэргэлэн сайд л овоо ажиллсан даа.Дараа нь Бямбацогт гайгүй байсан шүү.Сэргэлэнг үргэлжлүүлэн ажиллуулбал Хөдөө аж ахуйгаа аваад явчихаар харагдсан шүү

    2 0 Хариу бичих
  5. Bvh saidaa shineer tòmiĺ

    0 0 Хариу бичих
  6. erdenebat sain baisoon. koncess l iluudsen bolohoos....kontcesiin horchinguudaas l bolj unasan daa

    0 0 Хариу бичих
  7. Ийм заваан юм байж болохгүй, тэд эрдэнэбаттайгаа бүгд явах ёстой

    0 0 Хариу бичих
  8. P.Sereglen , TSogtsetseg ,said nar todorhoi boditoi ajil hiij ehelsen ,harin Oyunhorol, Baterdene, Dashdorj nar mash muu ajillasan shu .Odoogiin zasgiin gazar eh oronch, meregjiliin undur chadbartai,sanaachlagatai ,ajil heregch saiduud l songogdoosoi gej ard tumen husej bna ! Erunhii saidaa ... !

    1 0 Хариу бичих
  9. er ni bol. erdenebat guain zasgiin gazar hund ued mash sain ajillasan shu.?!!!!!^o^

    1 0 Хариу бичих
  10. eruul mendiin.said mash sain ajillasan.ali ch zasgiingazriin.ued hiigeegui olon ajil hiisen.herve ene saidiig uldeehgui bol ene salbariihan bosno do yaanadaa.sohor bish nude olson mergejliin zasgiin gazar baigaasai

    1 1 Хариу бичих