БНХАУ ойрын хугацаанд сүүний хэрэгцээгээ гаднаас хангана

Х.Батсайхан


Урд хөрш тодорхой шалтгааны улмаас сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахааргүй болсон учир ойрын хагас жил орчим хугацаанд гаднаас импортлохоос өөр аргагүй болжээ. Дэлхийн хамгийн том зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ аажмаар унаж, жижиг, дунд үйлдвэрлэгчид энэ салбараас аажимдаа шахагдан гарч байгаа нь хомсдол үүсэх үндсэн шалтгаан болсон байна. Сүүлийн нэг жилд сүүн бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар унахад гол үйлдвэрлэгч ӨМӨЗО, Хэбэй, Хэнань мужид үйлдвэрлэл 0.4 хувиар буурчээ. Чухам ийм шалтгааны улмаас БНХАУ ирэх хавраас их хэмжээний импортыг гадаад улс орнуудаас хийнэ гэсэн таамгийг “Rabobank”-ийн шинжээчид хийсэн юм байна. Энэ үед үүсэх эрэлтээ  тэд Шинэ Зеланд, Австралиас хангах бололтой. Хятадын сүүний хэрэглээ жил бүр өсч байгаа бөгөөд гаднаас авах хэмжээ нь ч нэмэгдэж байгаа аж. Энэ жил гэхэд л өнгөрсөн жилийнхээс 13 хувиар их сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ