Удирдах зөвлөлийн дараа МАН-ын бүлэг хуралдана

С.Бүжин


УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдах байсан ч МАН-ын бүлэг хуралдсангүй. Уг нь бүлгийн хурлаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэнийг ажиллуулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох байжээ. Гүйцэтгэх засаглалд орж ажиллах хүмүүсийн нэрс эцсийн байдлаар тодроогүй байна.

Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дээрх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй учир бүлгийн хурал хойшилсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетдаа ажиллах гишүүдээ намынхаа лидерүүдтэй тохиролцсоны дараа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх аж. Үүний дараа уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх юм байна. Удирдах зөвлөлийг маргаашдаа багтааж хуралдуулахаар талууд тохиролцсон гэх мэдээлэл ч байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гэр бүлээр хүйс тэмтрэнэ гэснээ одоо давраад засгийн газарт оруулахгүй бол бүгдийг чинь хүйсийг тэгшлэнэ гэж сүрдүүлсэн юм байлгүй. Хараалч анчин хүнээс айж явах нь аминд өлзий байх нь .д

    0 0 Хариу бичих
  2. Яагаад гэмт хэрэг үйлдсэн хулгайч нарыг дахиж оруулах гээд байна. Хулгайч нарын эрх ашгаар засаг байгуулах гэж байгаа бол шал орохоор ярия

    0 0 Хариу бичих