НИТХ хаалттай хуралдана

С.Цолмон


НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж даргаа сонгох байсан. Гэвч НИТХ дахь Ардчилсан нам 11:30 цагт хүртэл завсарлага авсан билээ. Тэгвэл дөнгөж сая НИТХ хуралдаан эхэлсэн ч хаалттай горимд хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигчдэд санал хураахаар болов. Өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын 45 гишүүнээс 41 нь иржээ. 

Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Учир нь, НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан.

Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж аравдугаар сарын 2-ны өдөр хийхээр болсон. Гэвч, мөн л НИТХ дахь МАН-ын бүлэг ахин тав хоногийн завсарлага авсан билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Одоо хаалттай хуралдаанаараа Гантулгын зурагтай бандага шидэлцэх биз. Их том хэрүүл болох нь тодорхой. Бүр зодоон цохиондоо ч хүрж мэдэх хурал болно. Харж байгаарай. Цул лобби, булхай луйвар, зарим нь мөнгөөр худалдагдаж нэр нүүрээ барна. Ланд 200 нэг нь кармандаа хийцэн дотроо аз жаргалтай сууж байгаа гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна. МАН-г нэвт харж байна

    0 0 Хариу бичих