НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

С.Цолмон


НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж даргаа сонгох байсан. Гэвч НИТХ дахь Ардчилсан нам 11:30 цагт хүртэл завсарлага авчээ. Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь, НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж аравдугаар сарын 2-ны өдөр хийхээр болсон. Гэвч, тэр өдөр мөн л НИТХ дахь МАН-ын бүлэг ахин тав хоногийн завсарлага авсан билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)