29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан: Ярилцлага өгөхгүй

Б.Мичид


Ерөнхий боловсролын тусгай 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл түүнийг энэ сарын 5-нд буюу өчигдөр БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар ажилд нь буцаан томилжээ.

Б.Батсайхан захирлыг ажилд нь эргүүлэн томилсонтой холбоотой манай сурвалжлах баг багц сурвалжлагыг танд хүргэж байна. Энэ асуудалтай холбоотой 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан болон багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж тус сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн үзэн ийнхүү ажлаас нь чөлөөлсөн үйл явдал болсон.

Өнөөдөр ажлаа аваад буй 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхантай уулзах гэж өглөө 07.30 минутад сургууль дээр нь очсон ч тэрээр “Багш нарын баяр, дотоод ажилтай, ярилцлага өгөхгүй” хэмээх хариултыг жижүүр багшаараа дамжуулан уламжилсан. 

Манай сурвалжлах баг дахин өнөөдөр өдөр 29 дүгээр сургуулийг зорин захирал Б.Батсайхантай уулзлаа.

-Танаас тодруулга авах гэсэн юм?

-Үгүй. Би ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй.

-Таныг ёс зүй болон ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн ажлаас тань халсан байсан?

- Манай дотоод хяналтаас тодруулга ав. Би мэдэхгүй. Өөрөөс нь асуу хэмээх хариултыг өглөө.   

Зарим эцэг эхчүүдтэй холбогдоход Б.Батсайхан захирал эргэн томилогдож байгаа учраас асуудалд шүүмжлэлтэй хандах нь хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас ярилцлага өгөхгүй гэж мэдэгдсэн юм. Харин бид эцэг эхийн зөвлөлийн даргатай нь уулзахад, хүүхдүүдэд дохионы хэлээр хичээл орох ёстой гэсэн шаардлагыг биелүүлсэн учраас одоо хүлээж авна авахгүй гэсэн асуудал ярих нь илүүц гэж байр сууриа илэрхийллээ.

29-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Ч.Мягмарсүрэн “Ирэх нэг дэх өдрөөс захиралтай уулзаад эцэг эхтэй бүх талаараа хамтарч ажиллах талаар ярилцаад явна гэж бодож байна. Одоо сурагчдад бүх хичээл дохионы хэл аман байдлаар орж байгаа гэсэн. Боловсролын институтээс өнгөрсөн наймдугаар сард нэг сарын хугацаатай дохионы хэлний сургалтыг явуулсан юм билээ. Багш нар дор бүрнээ дохионы хэлээ сайжруулж яваа байх гэж боддог. Өнгөрсөн жил жагсаал цуглаан хийсэн хүүхдүүд бол 12 дугаар ангийнхан байсан учраас өнгөрсөн хавар төгсөөд явцгаасан. Энэ жил есдүгээр сарын 1-нээс хойш манай зөвлөлд хүүхэд, эцэг эхчүүдээс дарамталлаа гэдэг гомдол, мэдээлэл ирээгүй” гэв.

Салбарын сайдын байгуулсан ажлын хэсэг, Нийслэлийн боловсролын газрын даргын байгуулсан ажлын хэсэг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр 2017 оны дөрөвдүгээр 26-нд ажлаас нь халсан ч өнөөдөр ийнхүү шүүхийн шийдвэрийн хүрээнд салбарын сайдын тушаалаар эргүүлэн томилжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 16 , 0, 0 , 3

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг буцаан томилжээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. ажлыг ийм том доголдол гаргаж, хүүхүүд, эцэг эхчүүд нь эсэргүйцэж, хэвлэлээр шуугиж, шүүх цагдаа болсон ийм нэр хүндгүй, ёс суртахуунгүй этгээдийн хүүхдийн сургуулийн багшаар томилж чаддаг сайд, засаг, төрийн ёс суртахуун, үнэт зүйл нь ямар түвшинд байна вэ? та нар цөмөөрөө ичээч! та нар өөрсдийгөө хүний эрх дээдэлсэн, ардчилсан, ёс суртахуунтай төр гэж хэлэх юм билээ. монголоос өөр хаана ийм улаан цайн, эрээ цээргүй шийдвэрүүд гардаг вэ? наад нэр хүнд, хүн төрхөө алдсан сүгээ нэг мөр боловсролын салбараас зайлуулаач!!!!!!!

    1 0 Хариу бичих
  2. zow shiidwer bnaa. eagle televiz medee.mn ugaasaa zahialgatai newtruuleg beltgej hudal medeelel olond taraasan shuu dee. ter toriin nariin bichig bsan bayarsaihan gh awgai 29r surguulid tom tosol oroh suragaar duugee tosold tomiloh gj ulairch bgaad ene surguuliig samarch hayasan odoo bolih heregtei. batsaihan zahiral mumdag hun. beleg ogoh belgiin daramt gj helsen bichlegiig ni butneer ni uzeh heregtei montajlaad hassan bichleg bsan shuu dee.

    0 0 Хариу бичих
  3. Ene setgegdel bichsen hvmvvs dandaa oir dotniih ni eswel uuriinh ni taliin hvmvvs ymu haashiin? 29r sur talaar garsan niitlel newtrvvleg vzeegvi ymu? Uursduu hvvhedgvi ymu? Setgel chin uwdduggvi ymu ain. Belgiin daramtaa beleg uguhiig helj bgan gdeg hvniig dahiad beleg ugvvleh nvv. Setgvvlchid medeelel awah erhtei. Ard tvmench medeh erhtei. Alban tushaaltan medeelel uguh vvregtei. Vhsen baasnii shvvh ariun tsewer bailaa yu ner hvnd ugiin unatsan mungu alban tushaaltand uilchildeg baiguullaga shde.

    0 0 Хариу бичих
  4. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх, шүүхийн нэр хүндийг унагах ажил хийгээд яваад байгаа хүмүүс болих хэрэгтэй. Харин Хот дарга дээр очиж та яагаад хууль зөрчиж хүнийг ажлаас нь халсан юм бэ? ажилгүй байсан хугацааны цалинг та төлөх үү? гээд асуугаад явж байх ёстой юм бишүүү

    0 0 Хариу бичих
  5. Эрэн сурвалжлага хийж шагнал авсан сэтгүүлчээ: 1. Хэн гэдэг хүүхэд хэн багшийн ямар дарамтад өртөн хохирсон бэ? Үүрэг гүйцэтгэгч Сарантуяа тэр багшид арга хэмжээ авсан бна? 2. Гарсан зөрчил нотлогдоогүй тодорхой бус зүйл дээр бусад руу хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан орилоод бх нь зөв юм уу? Та сэтгүүлчийнхээ хувьд хүний ажлын байранд дайрч орж ширээн дээр нь сандайлаад суух ёс зүйтэй асуудал уу??? 3, Та яагаад шүүхийн шийдвэрийг үгүйсгээд байгаагаа тайлбарлах боломж бна уу??? Батсайхан захирал ажилдаа эргэж орсон танд ямар сөрөг бдал үүсгээд бгаа талаар сонсмоор бна. Хүн эрхтэй үүрэгтэй. Нэг талаас нь хараад бвал сэтгүүл зүйн салбарт ч шинэчлэл хэрэгтэй. Манай залуу сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө ёс зүйгээ баримаар л санагдах юм. Монголчууд бид хүнийг хэтэрхий муу хэлэхэд дургүй хүмүүс. Нэг нэвтрүүлэг хийж шагнал авах нь чухал бус. Ард нь хичнээн шударга багш нар сурах хүсэлтэй хүүхдүүд хохирч бгааг бүү март. Мөн ажилсаг бүтээлч хамт олны сэтгэл зүй гэж бий.

    0 0 Хариу бичих
  6. Шүүхийн шийдвэрээр орсон бол энэ хүн ажлаа авах нь зөв ш дэ. Та нар болиоч. Хэтрүүлэгтэй нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч шагналаа хамгаалах гээд бх шиг. Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн захирал бна шүү дэ. Хүүаэд нохойд барьдаг мод биш шүү. Сэтгүүлч болчихмоор юм бна л да. Бусдыг дураараа доромжилж өрөөнд дайрч ороод ширээн дээр нь суугаад л сэтгүүлчид ёс зүйтэй бай. Бүү хуадл нэр хүнд хөөцөлд

    0 1 Хариу бичих
  7. МАНгийнхний хор найруулж байгаа ажилшдээ. Тэд ард түмнийг адгуустай адилтгадаг новшууд

    0 0 Хариу бичих
  8. Шившиг

    0 0 Хариу бичих