29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан хоёр шатны шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа томилогджээ

Б.Мичид


Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн  захирал асан  Х.Батсайханыг энэ сарын 5-нд буюу өчигдөр үүрэгт ажилд нь буцаан томилжээ.  Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр сургууль дээр үүссэн нөхцөл  байдал,  зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж  ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. 

Энэ асуудлаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас “Иргэн Б.Батсайхан /29 дүгээр сургуулийн захирал/ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар хуулийн дагуу түүнийг албан тушаалд нь буцаан томилсон. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ хуулийн хүрээнд ажил гүйцэтгэсэн. Тэрээр 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар 2017 оны 10 дугаар сарын 05 өдрөөс эхлэн захирлаар ажиллаж эхэлсэн” гэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дотоод ажил хариуцсан ажилтан Л.Мөнхтуяагаас шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа.

Тэрээр “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны долоодугаар сарын 24-нд нэхэмжлэгч 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар ажиллаж байсан иргэн Б.Батсайхан нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний   олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаас шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Б.Батсайхан Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 –т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 сая 335 мянган 290 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан уг хэргийг иргэний давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 13-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, тухайн ажил олгогч ажилтан хоёрын хооронд 2014 оны зургаадугаар сарын 24-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн үндэслэлийг тодорхойлоод заагаад өгсөн. Гэтэл хариуцагчийн баримталж ажлаас халсан шийдвэрийн үндэслэл нь тэрхүү хөдөлмөрийн гэрээнд заасан шууд халах үндэслэл байгаагүй байсан учраас Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 13-нд уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  Хэргийн хариуцагч энэхүү шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтан Хяналтын шүүхэд хандах эрхтэй байсан ч уг 14 хоног дуусан учраас ийнхүү Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдэн иргэн Б.Батсайхан эргэн ажилдаа томилогдсон аж.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Боловсролын яам шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ "гарамгай" юм байна шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд хааш нь ч хөдөлгөхгөх аргагүй "ургаа хад" шиг байдаг юм.

    0 0 Хариу бичих
  2. Adgiin shaaruud shuuhiin shiidvereer galzuurdag tsag uye irj deee...

    0 0 Хариу бичих
  3. zow shiidwer bnaa. eagle televiz medee.mn ugaasaa zahialgatai newtruuleg beltgej hudal medeelel olond taraasan shuu dee. ter toriin nariin bichig bsan bayarsaihan gh awgai 29r surguulid tom tosol oroh suragaar duugee tosold tomiloh gj ulairch bgaad ene surguuliig samarch hayasan odoo bolih heregtei. batsaihan zahiral mumdag hun. beleg ogoh belgiin daramt gj helsen bichlegiig ni butneer ni uzeh heregtei montajlaad hassan bichleg bsan shuu dee.

    0 0 Хариу бичих
  4. Бэлэг их өгөхийг Бэлгийн дарамт гэж сурагч хүүхдүүд ойлгодог хэмээн хээв нэг хэлж тэнэгтэж байгаа ийм дүнкүү,мудак байнаа.Бас тэгээд захирал гээд байгаа.

    0 0 Хариу бичих
    • zow shiidwer bnaa. eagle televiz medee.mn ugaasaa zahialgatai newtruuleg beltgej hudal medeelel olond taraasan shuu dee. ter toriin nariin bichig bsan bayarsaihan gh awgai 29r surguulid tom tosol oroh suragaar duugee tosold tomiloh gj ulairch bgaad ene surguuliig samarch hayasan odoo bolih heregtei. batsaihan zahiral mumdag hun. beleg ogoh belgiin daramt gj helsen bichlegiig ni butneer ni uzeh heregtei montajlaad hassan bichleg bsan shuu dee.

      0 0