БСШУСЯ: Шүүхийн шийдвэрийг үндэслэн Х.Батсайханыг захирлаар эргүүлэн томилсон

С.Цолмон


Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Тэгвэл энэ талаар БСШУСЯ-наас тодруулахад “Иргэн Б.Батсайхан /29 дүгээр сургуулийн захирал/ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар хуулийн дагуу түүнийг албан тушаалд нь буцаан томилсон. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ хуулийн хүрээнд ажил гүйцэтгэсэн. Тэрээр 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар 2017 оны 10 дугаар сарын 05 өдрөөс эхлэн захирлаар ажиллаж эхэлсэн” гэв.

Х.Батсайханыг өнгөрсөн хавар нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Гэсэн ч Б.Батсайхан уг захирамжийг хууль бус гэж үзэн энэ оны зургадугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний ажлаас чөлөөлөгдсөн шалтгааныг 'Үндэслэлгүй' гэж үзсэн байна. Ингээд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Батсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар өчигдөр /2017.10.05/ тушаал гаргаж, Б.Батсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилоод байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Буруу юм алга байна ш дээ. Энэ сэтгүүлчид ингэж багш сурагчид, эцэг эхчүүдийг хагаралдуулж үймүүлэхээ боль. Та нар ямар мөрдөн байцаагчид биш

    0 0 Хариу бичих
  2. Хүүхдүүдэд билэгийн дарамт үзүүлсэнээ Бэлэг их өгснийг буруу ойлгосон байх гээд байсан гар ш дээ

    0 0 Хариу бичих
  3. Арай хэтэрхий доромжлолтой шидвэр байна даа

    0 0 Хариу бичих