4700 өрхөд сайжруулсан түлш олгоно

Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний хүрээнд ирэх сарын 1-нээс зорилтот бүлгийн 4700 орчим өрхөд сайжруулсан түлш тараах аж.

Агаарын бохирдол үүсгэгч бас нэгэн хүчин зүйл нь автомашины утаа. Нийслэлд бүртгэлтэй 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн 75.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байдаг аж. Тиймээс насжилтаас нь шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)