Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно

С.Цолмон


Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. 

Заасан газарт хорио цээрийн тусгаарласан бүс байгуулж, дотоод хорио цээрийн дэглэм тогтоох, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. 

Мөн хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай тохиролцон Монголын талын зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж ажиллахыг үүрэг болгосон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)