30 компанийн 106,408 хувьцаа арилжжээ

С.Цолмон


2017 оны есдүгээр сарын 25-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 106,408 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.10 хувиар өссөн бол 'Ар баянхангай” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,471 ширхэг үнэт цаас 364,858,570 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1,766,516,700 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95,090,490 төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр 'MSE ALL' индекс 1064.48 нэгж болж 1.35 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ 2,075,609,340,330 төгрөг болжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)