Дэлгүүрт тоглоомон буугаар айлган сүрдүүлжээ

С.Цолмон


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн 05:00 цагаас 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1699 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 133, зөрчлийн 1264, согтуугийн 148, зам тээврийн ослын 302, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд ”Дэлгүүрт тоглоомон буу бариад мөнгө, архи өг гээд хоёр согтуу хүн байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд суух, 27 настай эмэгтэй Ж-г хүнсний дэлгүүрт орох үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд суух 30 настай эрэгтэй Э, Баянзүрх дүүргийн 11 хороонд суух 37 настай эрэгтэй Г нар хар өнгийн хуванцар гар буу гаргаж “Мөнгө, архи өг гэж” айлган сүрдүүлсэнийг таслан зогсоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Amar ym bollooldoooo

    0 0 Хариу бичих
  2. teneg shass

    0 0 Хариу бичих