Версачийн шоуны чимэг - 90-ээд оны моделиуд

А.Анар-Эрдэнэ


Милан хотноо өнгөрсөн баасан гарагт болсон загварын долоо хоногийн Versace брэндийн шоу үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай сюрпризтэй байлаа. Тус брэндийн SS18 цуглуулгын шоуны үеэр Versace-ийн гайхамшигт зохион бүтээгч Жанни Версачийн нас барсны 20 жил тохиож буй юм. Италийн Versace загварын агентлагийн үүсгэн байгуулагч Жанни Версаче 1997 онд Флорида дахь гэрийнхээ гадна буудуулж харамсалтайгаар амиа алдсан юм. Жанни Версачийг нас барсны дараа  түүний охин дүү Донателла Версаче ахынхаа ажлыг үргэлжлүүлэн гайхамшигт загваруудаар дэлхийн загварын ертөнцийг чимсээр өнөөг хүрсэн билээ.

Gianni, This is for you хэмээн хэлэхтэй зэрэгцэн хөшиг нээгдэн, дуучин Жорж Майклийн Freedom хэмээх 90-ээд оны хит дуун дээр алтлаг хувцастай Наоми Кемпбелл, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер, Карла Бруни, Хелена Кристенсен нар тайзнаа залрав.

Алтлаг даашинзаар гоо биеэ чимсэн моделиуд 47-51 насных хэдий ч залуу загвар өмсөгчдөөс дутуугүй сайхан биетэй, донжтой алхлан үзэгчдийг баясгасан байна.

Тэдний хамгийн ахмад нь болох энэ жил 51 настай модель Синди Кроуфорд охин Кайяа-тайгаа хамт нэг тайзнаа алхсан нь бас нэг онцлог нь байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цагтаа сайхан хүүхнүүд байсан ч хөөрхий хөгширцгөөсөн байна даа. Гэхдээ энэ насанд үүнээс илүү яаж байхав дээ.

    0 0 Хариу бичих