Пирамид босгосон чулуунуудыг салаар зөөж авчирчээ

А.Анар-Эрдэнэ


Египетийн бэлгэ тэмдэг, Эртний Египетчүүдийн оюун ухаан, соёл иргэншлийн бэлгэдэл болсон агуу Гизагийн пирамидуудыг хэрхэн барьж босгосон талаарх тодорхой баримт өнөөг хүртэл олдоогүй байсан билээ. Эрдэмтэд олон жил судалгаа шинжилгээний хийж Гизагийн пирамидаас 12 км-ийн зайд оршид Турад пирамидуудын чулууг дөрвөлжлөн тэгшилж, түүнээс 850 км-ийн зайтай Асванд боржин чулууг бэлдсэн гэдгийг тодорхойлсон. Гэсэн хэдий ч мянга шахам км-ийн цаанаас эдгээр хүнд боржин чулуун блокуудыг хэрхэн тээвэрлэж авчирсан нууцыг тэмдэглэсэн папирусын холтос дээрх тэмдэглэл олтол энэ бүхэн асуулт хэвээр байсан юм.

Нийтийн тооллын өмнөх 2600 онд Фараон Хуфугийн пирамидыг босгоход зориулан бэлтгэсэн 170 мянган тонн боржин чулуун блокыг Нил мөрнөө салаар тээвэрлэн Гизад хүргэсэн тухай Мерер хэмээх гадны жуулчны папирист тэмдэглэсэн байжээ. 2.5 тонн татах боржин чулуунуудыг боолууд саланд ачиж, Гиза хүртэл тусгайлан татсан сувгаар пирамид босгох талбайд шууд хүргэж байсан аж.

Пирамид бүтэх анхны газар болсон Турагийн боржин чулуу бэлтгэх хэсгээс Гиза хүртэл усан замаар чулуун блокуудыг хэрхэн тээвэрлэсэн талаар Мерерийн бичиж үлдээсэн тэмдэглэлийг Egypt`s Great Pyramid: The New Evidence хэмээх баримтат киног бэлтгэн Их Британийн танин мэдэхүйн суваг Channel -4 сувгаар үзэгчдийн хүртээл болгожээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. booluud barij chdahgui dorhnoo uhne

    0 0 Хариу бичих