Ирэх оны тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлана

С.Цолмон


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэлсэн юм. 

Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны  бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарлажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Су өөрөө энэ жилийн тендерүүдийг хойшлуулж будилуулж хадам дүү нь Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж хамаг тендерийг арын хаалгадсан штээ Сангийн яамны шалгалтаар энэ нь илэрсн. Алдаагаа засвал сайн л байна ирэх жил

    0 0 Хариу бичих