ОХУ-ын Эрүүл мэндийн яам томуугийн эсрэг хосгүй вакцин бүтээснээ мэдээлэв

Ш.Самбуу


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, улирлын томуу нь жил бүр 3-5 сая хүнд өвчлөлтийг авчирч 250-500 мянган үхэл дагуулдаг байна. А томуугийн бүх өвчний эсрэг үйлчилгээтэй хосгүй вакциныг Н.Ф.Гамалеин нэрэмжит Тахал судлал ба микробиологийн хүрээлэн  бүтээлээ гэж Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова сэтгүүлч нарт өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна. "Энэ хосгүй вакцин нь А томууны вирусын бүх өвчний эсрэг молекулын дохиогоор дамжин үйлчилдэг. Бидний улирлын томуунд багтаадаггүй өвчинд ч үйлчилнэ. Энэ вакцин нь мөн шувууны томуугийн эсрэг үйлчилгээтэй” гэж сайд тайлбарлажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)