Д.Амарбаясгалан илтгэлээ танилцуулж байна

С.Бүжин


Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын IX Бага хурал түр завсарлаад дөнгөж сая эргэж хуралдахаар орлоо. Завсарлахын өмнө намын дарга М.Энхболдын илтгэлийг сонссон бол одоо ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэлээ танилцуулж буй юм байна. Үүний дараа Бага хурлын гишүүд дээрх илтгэлүүдэд үндэслэн санал, шүүмжээ хэлэх аж.

Энэ удаагийн намын Бага хурал өмнөх хурлуудаас хамгийн бага ирцтэй байна. Хурал завсарлахад авсан мэдээллээр, МАН-ын Бага хурлын 331 гишүүний 180 нь мандатаа авч хуралдаандаа оролцож байгаа аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)