Бага хуралд 180 төлөөлөгч оролцож байна

Eagle.mn


Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын IX Бага хурал түр завсарлаад байна.

Энэ удаагийн намын Бага хурал өмнөх хурлуудаас хамгийн бага ирцтэй байгааг төлөөлөгчид хэлж байна. Хурал завсарлахад авсан мэдээллээр, МАН-ын Бага хурлын 330 гишүүний 180 нь мандатаа авч хуралдаандаа оролцож байна. Аймаг, нийслэлийн намын хороогоор дамжуулан Бага хурлын гишүүн бүрт мессежээр болон утсаар зар тараасан ч ирц ийнхүү хангалттай бус байгааг эх сурвалж хэллээ.

МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл болон МАН-ын хяналтын хорооны илтгэлийг хуралд оролцогчид сонссон бөгөөд нэг цагийн завсарласны дараа хурлыг үргэлжлүүлэх юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)