Д.Амарбаясгалан: Их хурлаа арваннэгдүгээр сарын 20, 21-нд хийхээр боллоо

С.Шийлэгтөмөр


МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Завсарлагааны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр “Өнөөдрийн Бага хурлаараа ээлжит XXVIII Их хурлаа арваннэгдүгээр сарын 20, 21-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  Өглөө хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболдын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Бага хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор бодол санааны тэмцэл өрнөж Засгийн газраа огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дээр тогтохыг хүссэнгүй. Бага хурлынхаа гишүүдэд сонголт хийх боломж олгох, гишүүдийнхээ эв нэгдлийг баталгаажуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан гол зүлй бол ялагч нь намынхаа эв нэгдлийг хангаж, гишүүдийнхээ санаа бодлыг тусгасан Засгийн газрыг байгуулан эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн асуудал байлаа” гэв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Гурван нэр дэвшигчээс өөр хүнийг заалнаас нэр дэвшүүлэх боломжтой юу?

-МАН-ын дүрмээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх эрх нээлттэй. Үүний дагуу нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар нэр дэвшихээ илэрхийлсэн хүн байхгүй байна.

-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт хэзээ болох вэ?

-Өнөөдрийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэж байна. Хоёрдугаарт, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2017 оны дүнд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ. Гуравдугаарт, удахгүй болох Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг батална. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Тэгэхээр өнөөдөр орой Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорно.

-Төлөөлөгчдөөс Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ асуудлыг хэлэлцэх үү?

-Их хурлаар Бага хурал болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүрэлсүхээс өөр сонголт байхгүй

    0 2 Хариу бичих
    • Орк минь баттулгаас өөр юм бодож амьдар. Амьдралаа яаая гэж байж бас тэрбумтаны төлөө үхэх нь холгүй бичих юм.

      0 0