Автомашины дугаар давхардлыг арилгана

С.Цолмон


Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ.  Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгав.

Түүнчлэн “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдын орлогч Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Мөн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)