М.Энхболд: Засгийн газрыг огцруулсан нь муу үр дагавар бүү дагуулаасай

Eagle.mn


МАН-ын IX Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай горимоор үргэлжилж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл танилцуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэрээр Засгийн газрыг огцруулсан асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж байна.

Энэ талаар М.Энхболд “МАН үнэмлэхүй олонх болчихоод анх удаа Засгийн газраа огцруулж байна. Уг нь бид энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гээд Удирдах зөвлөлийг хоёр удаа, УИХ дахь МАН-ын бүлгийг хэд хэдэн удаа хуралдуулсан. Засгийн газрыг огцруулах сайн, муу хоёр талтай. Энэ удаагийнх муу үр дагавар бүү дагуулаасай” хэмээв.

Мөн түүнчлэн тэрээр илтгэлдээ намынхаа боловсон хүчний бодлогын талаар онцоллоо. Тодруулбал, 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн санал болгосон хүмүүс байсан гэсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ нөхрийг намаас нь хөөх хэрэгтэй. Төрд ажилласан бүх газартаа дампуурал бий болгосон ийм увайгүй нөхрөөс эрт салах тусам МАН-д ашигтай.

    0 0 Хариу бичих
  2. бусад нь өөрийнх нь юм уу хэнийх юм

    0 0 Хариу бичих
  3. ажилд томилогдсон хүмүүсийн 51% буюу 15 орчим мянга нь арын хаалганы хүмүүс байгаа гэдгийг намын дарга нь зөвшөөрөв. шинэ ЗГ үүнийг засах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  4. Баттулгаа улсаар тоглохоо одоо больчих тэхүү.

    1 1 Хариу бичих