Бага хурлыг С.Төмөр-Очир, Х.Булгантуяа нар удирдаж байна

С.Шийлэгтөмөр


МАН-ын есдүгээр Бага хурал эхэллээ. Энэ удаагийн Бага хурлыг МАН-ын дэргэдэх ахмадын холбооны тэргүүн, С.Төмөр-Очир, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар удирдан явуулахаар боллоо. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахаас гадна Их хурлаа товлох зэрэг дөрвөн асуудал хэлэлцэх юм байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлэх үед Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг намын дүрэмд нийцүүлэх ёстой гэсэн санал гарлаа. МАН өмнөх Их хурлаараа Удирдах зөвлөлөө 21 гишүүнтэй байхаар баталжээ. Гэвч сүүлд нь өөрчлөлт оруулан 29-31 байхаар болгосон байна. Харин одоо 33 гишүнтэй байгаа юм. Бага хурлын төлөөлөгчид “Энэ 33 хүн намын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэж байна. Тиймээс дүрмийн дагуу бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллах ёстой” гэж байлаа. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийг чөлөөлж орных нь хүмүүсийг сонгох асуудлыг энэ удаагийн Бага хурлаар хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)