Есдүгээр сарын 25 дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Америкийн Үндэсний комиксийн  өдөр

Жил бүрийн есдүгээр сарын 25-нд Америкийн Үндэсний комиксийн  өдрийг  тэмдэглэж байна. Өнөөдөр энэ төрөл нь номын соёлын салшгүй хэсэг болсон. Сонирхолтой нь Америк энэ төрлийн номын эх орон биш. Комик ном анх Европт гарч байжээ. XVIII зуунд Английн зураач Уильям Хогарт  драмын туужийг зурагт хувиргасан байв. Мөн Немецийн график зураач яруу найрагч Вильгельм Буш өөрийн  шүлгээ зурагт оруулсан  юм. Энэ хоёроос л комикс үүсчээ.

Марсель Депре түүхэнд анх удаагаа утсаар цахилгаан дамжуулав

Мюнхен дэх 1882 оны  цахилгаан техникийн олон улсын үзэсгэлэн дээр Францын физикч Марсель Депре техникийн түүхэнд анх удаагаа утсаар цахилгааныг алсын зайд дамжуулжээ. Тэр эхлээд Мисбах хотын нүүрсний уурхайд гурван морины хүчтэй уурын машин ажиллуулж тэр нь цахилгаан генераторыг эргүүлэн 1.5-2 кВт цахилгаан гүйдлийг гаргажээ. Шуудангийн 57 км-ын төмөр утсаар дамжигдан цахилгаан насосыг ажиллуулан  усыг дээд давхарт шахан гаргаж жижиг усан хүрхрээг үүсгэн харуулсан байна. Цахилгаан насос нь цахилгаан дамжуулсан газраас 50 км-ын зайтай Мюнхены үзэсгэлэнгийн нэгэн давхарт байрлаж байв. Депрегийн энэ амжилтыг тухайн үедээ Европ хувьсгал гэж үзэж байв.

Хүн цус юүлэх заслыг дэлхийд анх удаа хийлээ

Цус юүлэх ажиллагаа нь саяхнаас л боломжийн болсон юм. Цус солих ажлыг эмчилгээнийх болготол  түүний эсийн бүтэц, уургийн плазм ба цусны бүлгээр нь авч хадгалах зэрэг өнөөгийн төвшинд очтол нэлээдгүй хүч хөдөлмөр шаардсан юм. Хамгийн анхны цус юүлэлтийг Английн эмч Жеймс Бланделл 1818 оны энэ өдөр хийжээ. Төрөлтийн дараа цус алдсан эхнэрт нь нөхрөөс нь дөрвөн унци цус авч тариураар эмэгтэйн  судсанд хийсэн байв. Түүний эхний ажиллагаа нь  азаар амжилттай болсон юм. Цусны бүлгийн тухай мэдээлэл нээгдээгүй байсан тэр цагт энэ ажиллагаа нь эрсдэлтэй байлаа. Бланделл 1825-1830 онуудад 10 трансфузи хийсний тав нь амжилттай болон өвчтөнүүдэд тус болжээ.

Протестант шашиныг анх удаа төрийн болгон зарлажээ

Европын хамгийн хүчирхэг католикуудын нэг V Карл хаан католикаас өөр шашин шүтэх эрхийг Германы зарим орнуудад хүлээн зөвшөөрсөн зарлигаа 1555 оны энэ өдөр гарган тэнд протестант шашиныг төрийн болгон зарлажээ.Шашины асуудлаар бүрэн бие даасан шийдвэр гаргах эрхийг тэр олгон тэдэнд хамжлаг нараа ямар шашинаар явуулахыг вангуудад зөвшөөрсөн гэрээг тэр хийсэн байв. Карл дараа нь хаан ширээнээс татгалзан сүмд суужээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)