Ерөнхий сайдад гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлнэ

С.Бүжин


МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 10.00 цагт болох байсан ч хараахан эхлээгүй байна. Хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэх аж. Уг нь тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч Их хурлын тов, түүний төлөөлөгчдийг хэрхэн сонгох талаар хэлэлцээд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлыг ярилцаж амжаагүй байна.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг гурвууланг нь Бага хуралд оруулж, нууц санал хураалтаар шийдэх аж. Өөрөөр хэлбэл, заалнаас нэр дэвшүүлэхгүй байх чиг барьж буй юм байна.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. сонголт иргэдэд таалагдах болтугай

    0 0 Хариу бичих
  2. HURELSUH URWAGCHIIH NAMAAS HUUH HTEI SHTEE

    1 0 Хариу бичих
  3. Намын бага хурлын гишүүдийн толгойн хамуурч эргүү өвчин тусчихаагүй бол Хүрэлсүх мэтийн үрвагч шоучин хагас галзууг арай дэвшүүлэхгүй байлгүй дээ.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ