Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын чуулган эхлэхэд ДӨРӨВ ХОНОГ үлдлээ

Eagle.mn


Хоёр хоногийн дотор маркетингийн судалгаагаар магистрын зэрэгтэй хүнээс дутахгүй мэдлэг олж авна гэвэл танд ямар сонсогдож байна?Тэр боломжийг ашиглахыг хүсэж буй бол Ази,Номхон далайн судалгааны холбоо(Asia Pacific Research Committee)-ны гишүүн Монголын маркетингийн судалгааны ассиоциацийнТэргүүн, Эм Эм Си Жи ХХК-ийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч. Даваасүрэнтэй ярилцсаныг үргэлжлүүлэн уншина уу.

-Ямар арга хэмжээ Монголд зохион байгуулагдах гэж байна вэ?

-Монголын маркетингийн судалгааны ассоциац хоёр жилийн өмнө энэ чуулганы гэх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Сингапур, Тайвань хоёртой өрсөлдөж, зохих шалгууруудыг хангасны үр дүндэнэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд нийт 11 улсын 12 мэргэжлийн холбоог эгнээндээ нэгтгэсэн Ази номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулганыг Монгол улсад зохион байгуулах гэж байна. Амжилттай яваа брэнд,бизнесүүд бараг бүгдээрээ судалгаанд суурилсан загвараар хөгжиж ирсэн байдаг. Тийм ч учраас брэндүүд нь хүчтэй, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байж чаддаг. Судалгаа хийлгэх болон түүнийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглахын ач холбогдлыг Монголынхоо бизнес эрхлэгчдэд ойлгуулах үндсэн зорилготойгоор 2009 оноос хойш Австрали, Япон,Солонгос,Хятад, Тайланд, Малайз, Шинэ Зеланд гээд улс орнуудад зохион байгуулагдаж байсан энэ чуулганыг эх орондоо зохион байгуулах гэж байна.

-Чуулганаар юу болдог вэ?

-Үндсэн хоёр хэсэгтэй. Эхлээд Ази номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын Дээд уулзалт болдог. Уг уулзалтаар судалгааны байгууллагууд, мэргэжлийн холбоод мэдлэг туршлагаа хуваалцах, сүлжээ үүсгэх, мэргэжлийн судалгааны ёс зүй стандартыг нэвтрүүлэх, нэг хэлээр ярих гэх мэт асуудлуудыг хөндөж, судалгааны зах зээл дээр ямар стандарт, дүрэм журам, ёс зүйтэй ажиллах ёстой талаар нэгдсэн ойлголттой болдог. Түүнчлэн, Ази номхон далайн орнууд, бүс нутагт судалгааны зах зээлийн чиг хандлага хаашаа хөгжиж байгаа, бид түүнд дасан зохицохын тулд юу хийх, мэргэжлийн холбоод юуг анхаарч ажиллах нь зүйтэй тухай болон холбооны зүгээс энэ талаар ямар ажил хийснээ тайлагнадаг. Улс орон болгон өөрт тохиолдож байгаа асуудлаа ярилцдаг. Тэр бүр нь хоорондоо ялгаатай, онцгой кэйсүүд байдаг. Жишээ нь мэдээллийн нууцлалын тухай хууль гарсан нь судалгааны байгууллагуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна гэх мэт. Энэ бүгдээс бид туршлага хуримтлуулдаг.

Хоёр дах хэсэг нь чуулган. Жил бүр нэг сэдэвт төвлөрдөг. Өнгөрсөн жилийн Японы Токиод болсон чуулган “Коллектив интелиженс” гэсэн сэдвийг сонгож байсан бол энэ жилийн сэдэв нь “Өсөлтийг хамтдаа хайх нь”. Судалгааны байгууллагууд, маркетингийн агентлагууд, бизнес эрхлэгчид гэх мэт бүх оролцогч талууд бизнесийн өсөлтийг хамтдаа бий болгох нь ажилтанд хүргэнэ. Тэгэхээр, чуулганаар өсөлтөд хамтдаа хүрсэн арга ухаан, шилдэг туршлагуудын талаараа ярилцана. Түүнчлэн, гол сэдвийн хүрээнд Вишн Критикал компанийн Ази номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхийлөгч Питер Харрис “Брэндийг хэрэглэгчидтэй холбох, ойр дөт харилцах дижитал платформын хэрэглээ, хөгжүүлэлт” сэдвээр, Эй Ай Агентлагийн Стратеги хариуцсан захирал Дэйв МкКаухан “Хэрэглэгчид биш хүнд зориулж бүтээ! Брэндинг коммуникацийн стратегийн өөрчлөлт” сэдвээр семинар зохион байгуулна. Дэйв МкКаухан нь зар сурталчилгааны чамгүй том агентлаг болох McCann-д 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.

“Өсөлтийг хамтдаа хайх нь” гэсэн энэ жилийн сэдэв чуулганыг зөвхөн судалгааны байгууллагуудад бус бизнесийн бүхий л оролцогч талуудад тулгарч буй асуудалд шийдэл шийдэл,гарц байгааг харуулна.

-Манай бизнесүүд өсөлтийг тэр бүр хамтдаа хайдаггүй нь энэ жилийн гол сэдэв гарч ирэхэд нөлөөлөв үү?

-Бизнес даяаршиж байна. Хил хязгаар гэж үгүй боллоо. Тэгэхээр, хэний бизнесийн загвар сайн байна тэр л хөгжинө. Хэрэв бид бизнесээ өсгөж, хөгжүүлнэ, дотоодын зах зээлээ хамгаалж,Монгол брэндийг бий болгоно,экспортод бүтээгдэхүүнээ гаргана гэх мэт том зорилтуудыг тавьж байгаа бол одооноос тэр өсөлтийг хамтдаа хайх хэрэгтэй. Маркетингийн судалгааны зах зээлийн хөгжлийн үе шатыг харвал 2002-2007 оныг хүртэл маркетингийг телевизийн сурталчилгаа гэж ойлгож байсан. Ямар зах зээлд ажиллаж байгаагаа мэдэхгүй багтаамжийн судалгаа хийлгэдэг байсан бол 2007 оноос 2012 оныг хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөө дагаад гаднын хөрөнгө оруулагчид их орж ирэх болсонтой холбоотойгоор зах зээлийн судалгаа хийлгэх болсон. Учир нь гаднын хөрөнгө оруулагчид тийм судалгаа шаарддаг учраас. Энэ нь судалгааны зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн. Бизнесүүд маань ч боловсорч эхэлсэн. Харин 2011,2012 оноос хойш илүү өрсөлдөөн нэмэгдсэн. Тэгтэл сэтгэл ханамжийн, хэрэглэгчийн зан төлөвийн гэх мэт арай ахисан төвшний судалгаа хийлгэдэг болсон. Харин өнөөдөр брэндийг концепцоос нь эхлээд судалж байна. Товчоор хэлэхэд, Монголын судалгааны зах зээлийн салбар хөгжлийнхөө зохих төвшинд явж байна хэмээн харж байна.

-Чуулганы хөтөлбөрийг харахад их олон илтгэлтэй юм байна?

-Чуулганд нийт 13 илтгэгч 11 илтгэл тавина. Нэг илтгэлээс бусад нь Япон, Солонгос, Тайланд, Австрали гэх мэт гадаадын илтгэгчид. Гадаадад зохион байгуулагддаг иймэрхүү арга хэмжээнд оролцоход тийз, буудал, хоол, унаа гээд нилээн өндөр зардал гаргадаг. Харин бид эх орондоо энэ олон туршлагатай мэргэжилтнүүдийг ирүүлсэн дээрээ аль болох их зүйлийг сонсоод мэдээд авъя гэж бодож, зорьсон учраас дээрх тооны илтгэлийг оруулсан. Өмнөх жилүүдийн арга хэмжээнд 6-8 илтгэл тавигддаг. Бас Монголд ирж буй мэргэжилтнүүдийн ихэнх нь өмнөх арга хэмжээнүүдэд яриа хийж байгаагүй, маш завгүй улс байдаг. Гэтэл Монголд болох чуулганд онцгой ач холбогдол өгч байгаа нь илтгэгч нарын баг, бүрэлдэхүүнээс тод харагдана. Тиймээс, Монголын бизнесийн эздүүд, удирдлагууд, захирлууд, маркетерууд мөн адил ач холбогдол өгч чуулганд оролцож, олон талт өнцгөөс харсан, янз бүрийн чиглэлээр мэргэшсэнэкспертүүдийн илтгэлүүдийг сонсож, сонирхсон асуултдаа хариулт авч, нэтворкинг хийж, бизнесийн хамтрагчдын цар хүрээгээ нэмэгдүүлээсэй хэмээн хүсэж байна.

                                Чуулганы хөтөлбөр болон илтгэгч нарын танилцуулгыг ЭНДЭЭС үзнэ үү.

-“Алдаж болохгүй алтан боломж” гэдэг шиг бизнесийн оролцогч бүх талуудад маш хэрэгтэй ажил болох юм байна. Энэ боломжийг ашиглаж, чуулганд хэнийг оролцоосой гэж хүсч байна вэ?

-Нэгд, бизнесийн байгууллагынхан, удирдлагууд, шийдвэр гаргах төвшний хүмүүс ирж, илтгэл сонсоосой. Судалгаанд суурилж шийдвэр гаргавал, ямар үр ашиг дагуулж, ямар боломжуудыг шинээр нээж өгдгийг мэдэж авах болно. Хоёрт, маркетингийн чиглэлээр ажилладаг, агентлагууд, судалгааны байгууллагуудыг оролцоосой гэж хүсэж байна. Гуравт,төр засгийн байгууллагууд, бодлого боловсруулагчид ирээсэй. Маркетинг гэдэг зөвхөн ашгийн төлөө ажилладаг байгууллагын асуудал биш, улс орон, төр засагт ч гэсэн маркетинг хэрэгтэй. Жишээ нь сошиал медиаг ашиглан арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, улс орны хэмжээнд дотоодын бизнесээ хэрхэн дэмжиж дэлхийн зах зээлд гаргаж ирж чадсан тухай, түүнд нь судалгаа яаж нөлөөлсөн талаар Солонгосын судалгааны салбарт 28 жил ажилласан мэргэжилтэн илтгэл тавина. Солонгос улс SAMSUNG, LG гэх брэндүүдээрээ алдартай. Тиймээс, төр нь бизнесээ дэмждэг, бизнес нь судалгаан дээр үндэслэж хөгжсөн газрын экспэртээс үг сонсох нь зүйтэй. Дөрөвт, мэргэжлийн сургуулийн багш нар, судлаачдыг оролцоосой гэж хүсэж байгаа. Эхнээсээ оролцох хүсэлтээ илэрхийлж бүртгүүлж байна. Жишээ нь,Санхүү эдийн засгийн их сургуулийн багш нар чуулганд ирж номын дуу сонсоно.

-Чуулганд оролцогч ямар “эрдэм” өвөртлөн харих вэ?

-Чуулганд оролцогч биет бус байдлаараа их олон ном уншиж байж ойлгож авах мэдлэгтэй болоод харина. Бизнес, аж ахуй эрхлэх, шийдвэр гаргах гэдэг чамгүй эрсдэлтэй олон талаас нь харж, бодож хийх ёстой ажил юм байна гэдгийг ойлгож авна. Ингэснээр, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалагдана. Гэхдээ, судалгааны тохиромжтой арга техникүүдийг ашигласнаар юуг хийхгүй байх, юуг хийх, хэрхэн хийхээ мэдэж авч болохыг ойлгоно. Товчоор хэлэхэд юуг амжилттай хийхээ урьдчилан мэдэж чадна гэсэн үг.

-Илтгэгч нар болон тэдгээрийн илтгэлийн гол агуулгыг ярьж өгөөч

-Чуулган үндсэн 2 хэсэгтэй. Эхний хэсгийн нэр нь “Судалгаатай хөгжье”. Энэ хэсгийн гол агуулга нь Азийн зах зээл болон судалгааны зах зээлийн хөгжил хаашаа чиглэж байгааг мөн судалгааны үр дүнд үндэслээд юу хийх, ямар шийдвэр гаргах ёстойгоос гадна бизнест ямар үр ашиг өгдөг, ямар үнэ цэнэ бий болгодог тухай байна.

Эхний илтгэгч Andy Zhaoнь “APRC”-ын үүсгэн байгуулагч, GfK хэмээх дэлхийд эхний тавд ордог компанийн зүүн хойд Азийг хариуцсан захирал. GfK- компанийн салбарыг Япон, Солонгос, Хятад гэх мэт улс орнуудад байгуулсан. Азийн их олон орнуудад ажиллаж байсан хүний хувьд зах зээл хаашаа явж байгааг динамикаар нь ярьж өгнө.

Дараагийн илтгэгч нь Victor Yuan Yue гэж хүн байгаа. Энэ хүн Dataway Horizon компанийн захирал. Датаг холбогдох эх үүсвэрүүдээс нь цуглуулж шийдвэр гаргалтад хэрэгтэй болгож хөрвүүлдэг“орчуулагчийн” ажил хийдэг. Байгууллагад хуримтлагдсан big data-наас яг юуг нь олж харах, түүн дээрээ үндэслээд юу хийх вэ гэдгийг хэлж өгдөг энэ хүн Хятаддаа маш их алдартай сошиал энтерпрэнэр. Тэрээр, залуучуудын бизнесийг дэмждэг, тэдний бизнест хөрөнгө оруулалт хийж, бойжуулдаг Angel investment хэмээх байгууллагатай. Энэ хүний илтгэл нь “Глобал брэндингийн шинэ боломжууд ба 1985 оны үеийнхэн” гэсэн нэртэй. 1985 оныхон хөдөлмөрийн зах зээл дээр гол тоглогчид бас өргөн хэрэглээний барааны үндсэн хэрэглэгчид, шийдвэр гаргах төвшний хүмүүс болж эхэлж байна. Мөнгөтэй ч болж эхэлж байна. Тэр сегментийн хэрэглэгчдэд зан төлөвийнх нь ямар шинж чанарт үндэслэн хэрхэн маркетинг хийх тухай илтгэгч ярьж өгнө. Жишээ нь, Хятадад л гэхэд энэ “төрлийн” 230 сая хүн байдаг аж. Нэг гэр бүл, нэг хүүхэд гэдэг бодлоготой уялдаатайгаар энэ сегментийг 1:2:4 гэсэн харьцаагаар хардаг. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд 2 аав ээж, 4 эмээ өвөөд эрхэлж өсдөг гэсэн үг.

Гурав дахь буюу цорын ганц Монгол илтгэгч болох Д.Бум-Эрдэнэ нь “MMCG”-компанийн үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал бөгөөд чуулганы гол илтгэлийг тавина. Тэрээр Монголын бизнесүүд рүү илүү хандаж судалгаан дээр үндэслэн гаргасан шийдвэр гаргалт зөв байдгийг баталсан амжилттай болон амжилтгүй кейсүүд ба Монголын маркетингийн судалгааны чиг хандлага хаана яваа талаар ярина.

Дөрөв дэх илтгэгч JungyulСолонгос дах “Kantar insights Korea”компанийн гүйцэтгэх захирлын ажлыг 28 жил хашсан нэгэн. Дотоодын том тоглогчоос дэлхийн том тоглогч болсон Самсунг брэндийн танигдсан байдал 1990, 2000, 2010 онд ямар байсан талаар брэндийн хөгжлийн үе шат бүрд дэргэд нь байсан хүний хувьд тун сонирхолтой түүх ярьж өгнө.

Тав дахь илтгэгч энэ чуулганыг Монгол улсад зохион байгуулахад хоёр жилийн өмнөөс маш их хичээл зүтгэл гаргасанPeter Harris тавина. Түүний ярих сэдэв нь худалдан авагчийг хэрэглэгч бус хүн гэдэг талаас нь харах хэрэгтэй, ингэхдээ дижитал платформыг, сошиал медиаг хэрхэн ашиглаж, хэрэглэгчидтэй ойр байж, харилцах вэ гэдэгт төвлөрнө.

Зургаа дахь илтгэлийг 2 хүн танилцуулна. Тэдний нэг нь GMOResearch компанийн глобал маркетинг хариуцсан захирал Ацуши Ямамотогийн компани нь судалгааны технологи, онлайн панел, болон судалгааны арга техникүүдийг хөгжүүлдэг компани. Түүнтэй хамтран илтгэл тавих хүн нь судалгааны салбарын хамгийн том холбоо болох 1934 онд байгуулагдсанEsomar-н төв байрладагГолландын Амстардамаас ирж байгаа,Wakoopa компанийн маркетинг хариуцсан захиралBernouBenne. Энэ хоёр хамтарч хийсэн онлайн худалдан авалтын зан төлөвийн судалгааныхаа үр дүнг илтгэлдээ танилцуулна. Пассивметр анализ буюу дэлгэцэн дээрх хөдөлгөөнийг хэмждэг, хэрэглэгчийн зочилсон хайлтын платформ болон сайт, ашигласан түлхүүр үг, сонирхсон болон сонгосон бараа, сонголт хийхээсээ өмнө сонирхсон бараагаа хэдэн удаа харсан гэх мэт үйлдэл, зан төлөвийг судалдаг аргыг ашигласан. Тэгэхээр, энэ хоёрын илтгэл онлайн худалдаа хөгжүүлэх сонирхолтой хүмүүст чухал мэдлэг болно. Бас вебсайтаа үр ашигтайгаар хөгжүүлэх санааг ч авна.

Эхний хэсэг судалгаа ямар үр ашигтай вэ гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдана. Хоёрдох хэсэг нь “Өсөлтийг ангуучлах нь” гэсэн нэртэй. Энэ хэсэгт судалгааны шинэ арга техник, трендүүд яригдана.

Эхний илтгэлийг Хятадын Харилцааны их сургуулийн доктор профессор, Хятадын маркетингийн судалгааны ассоциацын ерөнхийлөгч Shen Hao тавих ба Big Data-г судалгаанд ашиглах ямар боломж байгаа талаар ярина.

Түүний дараа Таиландын Kantar Insights-ийн Гүйцэтгэх захирал ArpapatBoonrod, Харилцагч хариуцсан захиралUsanaChantaklumнар илтгэл тавина. Технологийн дэвшлийг ашиглан өсөлтийн түгжээг яаж нээх вэ гэсэн сэдвийг хөндөнө.Энэ нь дотроо behavioral economics буюу зан төлөвийн эдийн засгийг бодит ажил хэрэг болгох, хэрэглэгч худалдан авах шийдвэрээ хэрхэн гаргадаг, түүнийг ойлгож мэдэх судалгааны арга  техникийн талаар ярилцаж, үүн дээр үндэслэн хэрхэн маркетинг хийсэн тухай бодит кейс танилцуулна.

Гурав дахь илтгэгч нь Английн маркетингийн судалгааны нийгэмлэгийн захирал Debra Harding.Хэдийгээр Ази номхон далайн бүс нутгийн судалгааны байгууллагуудын чуулган ч гэлээ Англиас, Голландаас мэргэжилтнүүд ирж байгаа нь энэ арга хэмжээнд хэр их ач холбогдол өгч байгаа мөн хэр өгөөжтэй чуулган болохыг харуулж байгаа юм. Энэ бүсгүйн ярих зүйл 2018 оны 1-р сараас эхлэн Европын холбооны хэмжээнд мэдээллийн нууцлалын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа бөгөөд хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулсан тохиолдолд 20 сая хүртэлх еврогийн торгууль ногдуулах аж. Мэдээллийн нууцлалын асуудал нь бүхий л бизнест хамааралтай асуудал. Тэр дундаа судалгааны байгууллагуудад хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалах, түүндээ мэдээллийн технологийг ашиглах асуудал үүснэ.Debra бизнесийн болон судалгааны байгууллагууд энэ асуудалд хэрхэн бэлдэх ёстой тухай ярих болно.

Дөрөв дэх илтгэлийг нь Тайванийн Fu Jen их сургуулийн доктор профессор Chung-Lin Huhтавина. Тэрээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, эвент зохион байгуулах зэрэг маркетингийн чиглэлээр ажилладаг бөгөөд илтгэлдээ сошиал медиа дахь Big Data-г судалгаанд хэрхэн ашиглах талаар ярина.

Төгсгөлийн илтгэлийгAi.Agencyкомпанийг үүсгэн байгуулагчDave Mccaughan тавина. Тэрээр хиймэл оюун ухааныг маркетингт хэрхэн ашиглах талаар, нөхцөл байдлыг ойлгож мэдрээд ямар үйлдлийг цаг алдахгүйгээр хийх ёстой талаар ярина. Дэйв түрүү жилийн Смарт 2016 арга хэмжээнд ирж илтгэл тавьж байсныг зарим маркетерууд санаж байж магадгүй юм. Гэхдээ энэ удаа тэрээр ярьдаг сэдвээсээ тэс ондоо чиглэлээр илтгэл тавих нь сонирхол татаж байгаа юм.

-Эхний өдрийн хоёр семинарын агуулгын талаар мэдээлэл өгөөч

-Эхний өдрийн эхний семинарыг Peter Harris хөтөлнө. Тэрээр хэрэглэгчийн тухай мэдээллийг ямар эх үүсвэрээс олж авч болох, цуглуулсан мэдээлэлдээ хэрхэн анализ хийдэг, мэдээлэлд үндэслэн хэрэглэгчийн талаарх гүн ойлголтыг яаж богино хугацаанд олж авах, борлуулалтын сувагтай холбоотой маркетингийн үр ашгийг хамгийн их байлгах ямар боломжууд байдаг, түүндээ технологийг, платформыг яаж ашигладаг тухай семинартаа заана.

Хоёр дахь семинарыгDaveMccaughanудирдан явуулна. Түүний энэ семинар Тайланд, Япон, Солонгос гэх мэт Азийн улс орнуудад их алдартай. Түүний семинарын гол агуулга нь“хэрэглэгч биш хүнд зориулж бүтээ” буюу худалдан авагчийг хүн гэдэг утгаар нь ойлгож хар хэмээн зөвлөдөг. Брэндинг коммуникацийн стратегийн өөрчлөлтийг тун эмоцтой ярьдаг. Coca colaгэх мэт олон брэндийн хөгжүүлэлт, Азийн зах зээлд нэвтрүүлэхэд ажиллаж байсан туршлагадаа үндэслээд дээр дурдсан маркетингийн шинэ концепцыг батлан харуулж байгаа мэргэжилтэн.

-Баярлалаа

Уншигч та 9 дүгээр сарын 28, 29-нд болох Ази номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX-р чуулганд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

FACEBOOK ХУУДАС: https://www.facebook.com/APRC2017Conference/

БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

99072159 (Э.Бадамлянхуа),

99063330 (С.Дуламсүрэн)

АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

99100599 (Ч.Даваасүрэн),

89009698 (Б.Хангал)

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)