“Цагаан бэрс”-ийн аваргууд тодорлоо

А.Санчир


 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  МҮЭСТО-ы спорт цогцолборт  хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг “Цагаан бэрс-2017” өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах XI тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

МҮЭ-ийн Соёлын төв ордон, Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг эл тэмцээн түргэвчилсэн буюу рапид, түргэн буюу блиц гэсэн хоёр төрлөөр явагдаж аваргуудаа тодруулжээ.

Жилээс жилд хүрээгээ тэлж, чансаа нь өндөрсөж буй тус тэмцээнд  тив дэлхийн медальтай шилдэг өсвөрийн шатарчид оролцсоноороо онцлогтой болов.

Тэмцээнд  Сүхбаатар, Дорнод, Орхон, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Дархан уул зэрэг аймаг болон  нийслэлийн 30 гаруй шатрын клубын  нийт 450 өсвөрийн шатарчин төрөл тус бүр дээр 6 насны 12 ангилалд өрсөлдөж, ур ухаанаа уралдуулсан байна.

Бүх насны ангилалд эхний 5 байрыг шагнаж,  урамшуулдаг уламжлалтай бөгөөд шагналыг МҮЭСТО-ы Соёл, спорт, хамтын ажиллагааны албаны дарга Д.Туул, Монголын шатрын холбооны  Дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр, Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар болон оюуны спортыг ивээн тэтгэгч  “Макс”,  “Очир ундраа” группын төлөөллүүд гардуулжээ. Тэмцээний үеэр бодлого бодолтын уралдаан зохион явуулж, мөн 15 азтан шалгаруулж гарын бэлэг гардуулсан байна.

 

“Цагаан бэрс-2017” өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах рапид тэмцээний аваргууд

Эрэгтэй 6 насны ангилалд: Пүрвээгийн Амартайван-Алаг морьт клуб

Эмэгтэй 6 насны ангилалд:  Эрдэнэсайханы Зол-Учрал-Хос мастер клуб

Эрэгтэй 7-8 насны ангилалд: Баттулгын Тэнүүнболд-Гобичесс клуб

Эмэгтэй 7-8 насны ангилалд: Энх-Амгалангийн Эмүжин-МХО клуб

Эрэгтэй 9-10 насны ангилалд:  Лхагважамцын Очирбат

Эмэгтэй 9-10 насны ангилалд:  Даваахүүгийн Өнөрзул-Төв клуб

Эрэгтэй 11-12 насны ангилалд:  Мөнхдалайн Амилал- Хан Хөхий клуб

Эмэгтэй 11-12 насны ангилалд:  Мөнхбаярын Цэцэнбилэг-Дагшаахүү клуб

Эрэгтэй 13-14 насны ангилалд:  Бурмаагийн Амин-Эрдэнэ-Каисса клуб

Эмэгтэй 13-14 насны ангилалд: Нанжидын Цогзолмаа-Хос мастер клуб

Эрэгтэй 15-18 насны ангилалд:  Бурмаагийн Амин-Эрдэнэ-Каисса клуб

Эмэгтэй 15-18 насны ангилалд: Төрмөнхийн Мөнхзул-Каисса клуб

 

“Цагаан бэрс-2017”  өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах блиц тэмцээний аваргууд

Эрэгтэй 6  насны ангилалд: Пүрвээгийн Амартайван-Алаг морьт

Эмэгтэй 6  насны ангилалд: Чинзоригтын Азжаргал-Шинэ эхлэл

Эрэгтэй 7-8 насны ангилалд: Уранжаргалын Содбилэг-төв клуб 

Эмэгтэй 7-8  насны ангилалд:  Гантулгын Лхагважэд-Босоо ноён

Эрэгтэй 9-10 насны ангилалд:  Эрдэнэбатын Азжаргал-Монгени

Эмэгтэй 9-10 насны ангилалд:  Нямдаваагийн Энхболор-Монгени

Эрэгтэй 11-12  насны ангилалд:  Нямсүрэнгийн Батболд-Гобичесс

Эмэгтэй 11-12 насны ангилалд:  Наранбаатарын Сод-Эрдэнэ-Сүхбаатар аймаг

Эрэгтэй 13-14 насны ангилалд: Цог-Очирын Тэнгис-ЧД цэцэн нүүдэл

Эмэгтэй 13-14 насны ангилалд: Нанжидын Цогзолмаа-Хос мастер

Эрэгтэй 15-18 насны ангилалд: Ганзоригийн Амартүвшин-Хан-Алтай

Эмэгтэй 15-18 насны ангилалд:  Төрмөнхийн Мөнхзул-Каисса

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)