Ангела Меркел Канцлераар дахин ажиллана

Eagle.mn


Холбооны сонгууль Германд өчигдөр дуусч Ардчилсан нам нийт сонгогчдын 33 гаруй хувиар ялжээ. Социал дeмократууд 20 хувьтай удаалсан бол хэт барууны "Гeрманд альтeрнатив" нам 13.1 хувиар гуравдугаарт жагсаж байна. Энэ удаагийн сонгуулиар жижиг намууд жингээ ахиулж, томууд нь жин алдсан дүн гарлаа гэж ажиглагчид дүгнэжээ.

Тухайлбал, тус улсад сонгуулийн ажиглагчаар оролцож буй Ардчилсан намын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд энэ тухай хэлэхдээ, "Хэт барууны нам болох AfD өмнөх сонгуулиас 8 хувиар амжилтаа ахиулсан нь Гeрманы улс төрд том цочроо өгч байна. Нөгөө л дүрвэгсдийн асуудал ийм үр дүн авчрах гол шалтгаан боллоо" гэсэн байна. 

Ийнхүү Ангeла Мeркeль 4 дэх удаагаа Канцлeраар ажиллаж Засгийн газраа тэргүүлэхээр болов.

Холбооны сонгуулийн үр дүнгийн тухай тоон мэдээллийг бид www.dw.com сайтаас хүргэж байгаатай танилцана уу. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)