Арьсан дээр илэрдэг аюулт өвчлөлийн найман шинж тэмдэг

Х.Дэлгэрэх


Эрүүл мэндэд тулгарсан зарим аюулыг гаднах төрх илтгэж байдаг. Ялангуяа арьсанд дээр илүү илэрдэг. Тиймээс арьсан дээр бий болсон дохиог таних нь чухал.

Хар толбо

Таны арьсан дээр гэнэт гарч ирсэн хар толбо бөөрний дутагдлын илрэл. Ийм хүмүүст үе мөч, булчин өвдөх, хоолны дуршил буурах шинж тэмдэг мөн илэрдэг. Мөн цус болон цусан дахь сахарын хэмжээ багассан байдаг. Эд бүгд илэрч байвал эмчид яаралтай хандана уу.

Цагаан толбо

Арьс зарим пигментээ алдсанаар хэсэг газрын арьс цайдаг. Энэ нь мэдрэлийн системээс болж мэланоцитис эс үхжснээс үүддэг. энэ шинж тэмдэг даамжирвал бөөрний дутагдал үүсгэдэг. Тиймээс эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

Улаан толбо

Энэ мөн таны биед ямар нэгэн таагүй зүйл болж байгаа илтгэнэ. Хүнс, эм, химийн бодис, халдварт өвчин зэргээс болж улаан жижиг толбо гардаг. Хэрэв харшлаас үүдсэн байвал Стивен Жонсоны синдром, Лаиеллийн синдром зэрэг ноцтой үр дагаварт хүргэх учир эмчид яаралтай хандана уу.

Хавагнах

Хэрэв өдөр бүр хавагнаж байвал бамбай булчирхай хангалттай гормон ялгаруулж чадахгүйд хүрнэ. Үүнтэй зэрэгцээд арьс хуурайшиж, үс унаж, хумс хугарч, жин нэмэгдэж байвал эмчид хурдан очоорой.

Мэнгэ олшрох

 Мэнгэ олон янз байдаг. Зарим төрөлхийн, удмын. Өөр шалгаан нь нарны хэт ягаан туяа болон дааврын тэнцвэргүй байдлаас болдог. Мэнгэний тоо гэнэт олшрох нь элэгний үйл ажиллагаа алдагдсанаас болдог. Гэнэт гарч буй мэнгэний өнгө, хэмжээ нь өөрчлөгдөж, хөндүүрлэж байгаа бол эмчид яаралтай оч.  

Батга

Батга гарах нь олон шалтгаантай. Арьс хэт их тослогдсноос, дааврын тэнцвэргүй байдлаас, хоол боловсруулах замын асуудлаас үүдсэн зэрэг ямар нэгэн шалтгаантай байдаг. Хамгийн түрүүнд арьсаа сайн арчлах хэрэгтэй. Гэхдээ зөв шалтгааныг олохын тулд заавал эмч, мэргэжилтэнд хандаарай.

Арьс хуулрах

Энэ нь витамины дутагдал, дааврын тэнцвэргүй байдал. харшлын илэрц, хайрст үлд, болон зарим өвчлөлөөс үүдэн арьс хуулардаг. Бусад шинж тэмдэгтэй хамт илэрвэл илүү аюултай бөгөөд эмчид зайлшгүй үзүүлээрэй.

Хөлрөлт ихсэх

Та хангалттай агаар сайтай үед сандарч мэгдээгүй үедээ гүйлсэн мэт хөлөрч байна уу. Хэт их хөлрөх бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Үүнээс болж арьс нимгэр, загатнадаг болдог. Энэ шинж тэмдэг байнга илэрдэг бол эмчид яаралтай хандаарай. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баярлалаа.үнэхээр чухал мэдээлэл бн

    0 0 Хариу бичих