Д.Батсүрэн шатрын ДАШТ-ийг тэргүүлж байна

Уругувай улсын Монтевидео хотноо  зохиогдож буй 14, 16, 18 хүртэлх насны Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид амжилттай оролцож байна.

Тэмцээн энэ сарын 16-26-ны хооронд зохиогдож буй бөгөөд 53 орны орны шилдэг 400-аад шатарчид Дэлхийн аваргын төлөө гурван насны зургаан ангилалаар өрсөлдөж шилдэгүүдээ тодруулахад гурван өрөг үлдлээ.

МУ-ын тамирчид тэмцээний найман өргийн дараах байдлаар дараах амжилтыг үзүүлж байна:
~ Нээлттэй 14 насны ангилал ДШХ-ны мастер, Дагшаахүү клубын шатарчин Д.Батсүрэн 7 оноотойгоор тэмцээнийг хошуучилж (86-1)

~ Охидын 14 насны ангилал Хан-Алтай клубын шатарчин М.Мандуухай 5.5 оноотойгоор 12-р байр (59-12)

~Нээлттэй 16 насны ангилал Хан-Алтай клубын шатарчин Ү.Агьбилэг 5.5 оноотойгоор 10-р байранд (72-10) тус тус өрсөлдөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)