Хөвсгөлд боом өвчний хорио цээр тогтоолоо

Х.Дэлгэрэх


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн малчин М-ийн гурван тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Улмаар дээж авч лабораторид шинжлүүлэхэд "Боом" өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаагаас 200 гаруйг нь вакцинжуулсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)