ОУХМ М.Анхцэцэг Азийн наадамд түрүүллээ

Х.Дэлгэрэх


Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй  'Ашгабат-2017' Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүндийн өргөлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 75 кг-д  өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг аваргын алтан медаль хүртлээ.

М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Тэмцээн ирэх лхагва гарагт өндөрлөх бөгөөд манай тамирчид энэ удаагийн наадамд туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)