ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль эзэн боллоо

Х.Дэлгэрэх


ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд энэ сарын 22-23-нд зохиогдсон Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээнээс ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.

 Тэмцээнд 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин хүч үзжээ.

Тэмцээний 86 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4 ялалт байгууллаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. баяр хүргэе илүү их медал авчираарай амжилт байнга улс орноо гийгүүлээрэй ард түмний итгэл бүгд чам дээр шүү

    0 0 Хариу бичих
  2. Үйтүмэн маань өчнөөн жил үй түмэн барилдаанд орж байж оросын нэг тосгоны ч болсон тэмцээнээс хүрэл медаль зулгаалаа даа. Болоодоо болоо. Гэхдээ бас азтай, жинд нь 3 тамирчин л орсон байгаа юм.

    0 0 Хариу бичих