БОАЖЯ: Дэрэвгэр жиргэрүүг түүх, экспортлохыг хориглолоо

Eagle.mn


БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг 5 жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. Улмаар 2 жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, ийнхүү буцаан 5 жилийн хугацаатай түр хориглож байна.

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал бөгөөд  80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадлалтай юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ёстой тэнэг авгай даа бурхан минь

    0 0 Хариу бичих
  2. 2015 ond 5 jileer horiglison baisniig untaad medeegui baisan yum bn lee daa. Odoo sersen yamar daa

    0 0 Хариу бичих
  3. exportond garahiig horigloh heregtei tegvel hench tuuhgui shuu dee

    0 0 Хариу бичих
  4. Энэ цоровгор авгай ажлаа огт мэддэггүй юмуу заавал 18 он байхдаа яадаг бн. Өмхий хужаа нарт найр тавиад бйгаа новш уу. Эсвэл өөрөө хятад цусны дусал байх. Бүрмөсөн хориглооч. Огцормор минь

    0 0 Хариу бичих
  5. 2018.01.01 гэснээс 2017.10.01 гээд хориглож болоогүй юм уу.Энэ хугацаанд маш ихийг түүх бх даа

    0 0 Хариу бичих
  6. Soningiin medeegeer ajilaa hiideg avgai.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ