МАН-ын Удирдах зөвлөл ирэх ням гаригт хуралдана

С.Бүжин


МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Бага хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Үүнээс өмнө Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцах аж. Тиймээс Бага хурлын өмнөх өдөр буюу  ирэх ням гаригт Удирдах зөвлөл хуралдах тов гарчээ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ зарлаад байна. Түүнчлэн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)