Э.Бат-Үүл: Хүн огцруулах болохоор л хурлаа зарлаж байна

М.Уянга


Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яг одоо хуралдаж НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-2012-2016 оны хооронд нийслэл Улаанбаатар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ байдал даамжирсаар  даргаа огцруулахдаа хүрээд байна. Өнөөдөр НИТХ-ын даргыг томилох нь асуудал биш бөгөөд үүний дээр ИТХ-аа Үндсэн хуульд заасан үүргийнх нь дагуу ажиллуулж, Нийслэл хотыг удирдлагаар хангаж эзэнтэй болгох хэрэгтэй. Мөн НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцож байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл. НИТХ-ын даргыг чөлөөлөх болон шинээр томилох ажил хуулийн дагуу явагдах ёстой. Намын байгууллага хуралдаж энэ асуудлыг ярьж байна гэдэг нь хуучин социализмынхаа үе рүү орж байна.

Дараагийн иргэдийн хурал хуулийн дагуу ажилладаг байх ёстой гэдэг дээр шаардлага тавьж ажиллана. Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна. Энэ улс орныг улс төрийн дур зоргоор удирддаг боллоо.

-Танай бүлэг саналаа хэрхэн өгөх вэ?

-Манай бүлэг бодлогын байр суурин дээрээ зогсъё, зарчмын байр сууриа илэрхийлье гэж байгаа. Түүнээс НИТХ-ийн гишүүдийн бүрэн эрх хадгалагдана. Хамгийн гол нь нийслэл хотыг удирдлагатай болгож өгөөч, Үндсэн хуулийн дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ажиллуулж өгөөч гэсэн шаардлагаа л тавина. Хувь хүнийг сонгох асуудлыг хүмүүс өөрсдөө шийднэ. Ахин хэлэхэд, төрийг намын байгууллага удирдаад байна. Энэ байж боломгүй хэрээс хэтэрсэн зүйл. Улс төрийн шат шатанд намын байгууллага хуралдаж, оролцож байна.

-Ц.Сандуй даргыг ажлаа хүлээлгэн өгч буй үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн хүний өөрийнх нь хийсэн сонголт. Гэхдээ хамгийн гол нь намын дотоод зөрчлөөс ийм шийдвэр гарч байна. Гэтэл намын дотоод хямралаас болж улс төр хямраад байж болохгүй.

-Та НИХТ-аар сонгогдсоноосоо хойш хуралдаа бараг суусангүй?

-Хуралдаа сууж байсан үед  анзаараагүй байж магадгүй. Өмнөх НИТХ байнгын үйл ажиллагаатай байж бодлогоор хангаж байсан. Гэтэл одоогийн хурал байгуулагдсанаас хойш бид хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа. Хар л даа, өнөөдөр гэхэд НИТХ-ыг улс төрийн зорилгоор л хуралдуулж байна. Хүн огцруулах болохоор л хурал зарлаж байна.

-Та хэнийг дэмжих вэ?

-Ямар ч байсан хэлэх үгийг нь сонсоно. Би төлөөлөгчийн хувьд нийслэл хотыг удирдлагатай болгож өгөх, Үндсэн  хуулийн дагуу ажиллуулж өгөөч гэж шаардана.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. бат-үүл гуай ! та зүгээр л зайлчих, таны хийсэн мунхаг ажлын буянгаар, 40 мянгатын хуучны хэдэн орон сууцны байшингийн орцны гадна тал хогийн цэг, архичид тамхичдын цугладаг газар болчихоод бна, өглөө ажилдаа явах гэж орцны хаалгаа нээгээд шууд хогийн цэг рүү орж байгаа юм шиг байдаг болсон

    0 1 Хариу бичих
  2. Та хаашаа алга болчихов? Хотын даргын ажлаа яагаад хиихээ больсон бэ?

    0 0 Хариу бичих
  3. Энэ эрүүл хүн мөнүү хаана бүгж байгаад гараад ирвээ та

    0 2 Хариу бичих
  4. САЛАГА ЦАГААН ҮҮЛ ГЭНЭТ ГАРААД ИРЭХ ЧИНЬ.

    0 3 Хариу бичих
  5. Батүүл. бол. удирдагч нийслэлийг. сайхан. болгож. байсан. даанч. манан. бүлэг болон ядуу. сэтгэлгээтэй хүмүүс иөнгөнд. хууртаж. ялагдууллаа энэ. хүнээр. Ерөнхийлөгч болгоод. ерөнхийлөгчийн. засаглалтай. болвол. МАНАн. арилах. байхдаа

    4 1 Хариу бичих
  6. Bat uul hooson stesterheh hereggui jinhen kommunist erunhiilugchiig demjij songuulchihaad odoo ter ANamaa har hulgaich nariin uur bolson baina Busadiig shuumjleheer uursduu hichee Tanai nam jinhen luivachidiin nam boljee erhem baataraa!!!....

    2 2 Хариу бичих
  7. Хурлын үйл ажиллагаа тун сул шог гараа шиг байна.Хурлаа хийгээгүй тухай нь ярихаар огцруулах асуудалд хамаагүй гэж буй нь маш утгагүй.Энэ нам ялзарч гүйцжээ. АН ч гэсэн өөрсдөө юм бодох цаг болсон шүү.

    0 0 Хариу бичих
  8. Улай үзсэн чоно шиг ирж

    0 3 Хариу бичих