“Чингисийн хүүхдүүд” “Улаанбаатар” кино наадмыг нээхээр товлогджээ

Б.Мичид


“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 10-нд тохиох ес дахь удаагийн Улаанбаатар Олон Улсын кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарчээ. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ийнхүү Монгол дахь албан ёсны нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь Монголын эртний түүхт морины уралдааны өнөөгийн уламжлал соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Тус киноны зураглаачаар Д.Ангараг ажилласан бөгөөд зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард эхлэн нэг жил хоёр сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээж олон улсын болон дотоодын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа юм.

Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэснээрээ дэлхийн өргөн дэлгэцийн том форматуудын нэг болох 4k форматын кино юм. Энэхүү киноны дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM компани дөрвөн сарын турш хийж хамтран ажиллажээ.

2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас  тус улсад гаргах лиценз болох “GeneraL Audeince” буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм.

Уг кино Монгол улсыг дэлхийд сурталчлах томоохон бүтээл болсон бѳгѳѳд 2017 оныг дуустал дараах олон улсын кино наадмуудад оролцох урилга аваад байгаа юм.

• Festival De Cannes - Special Screening /France/
• Giffoni International Film Festival - Official Selection /Italia/
• International Film Festival Schlingeli - Official Selection /Germany/
• Ulaanbaatar International Film Festival - Opening Movie /Mongolia/
• Seoul International Film Festival - Official Selection /Korea/
• Casa Asia Film Festival - Official Selection /Spain/
• Asia Pacific Screen awards - In Competition /Australia/
• Canada International Film Festival - Official Selection -/Canada/
• Sochi International Film Festival - Official Selection -/Russia/
• China International Film Festival - In Competition -/China/

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)