НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа төв индрээс үг хэллээ

Ш.Самбуу


Цөмийн зэвсэг хэрэглэх занал, олон улсын терроризм, зэвсэгт сөргөлдөөний өргөжилт, цаг уурын өөрчлөлт, шинжлэх ухааны дэвшлийн урьдчилан харагдаагүй үр дагавар гэсэн долоон том асуудал хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  72-р чуулганы мягмар гаригийн хуралдаан дээр дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн Антониу Гутерриш мэдэгдлээ. "Ард түмэн бид мөн манай Нэгдсэн Үндэстний Байгууллага ноцтой асуудлуудтай тулгараад байна”  гэж тэрээр онцлов. “Хүмүүс шаналан зовж, уур хилэнд автаж байна. Тэд аюулгүйн салбарт нь байдал муудаж, тэгш биш байдал нэмэгдэж, сөргөлдөөн өргөжиж, цаг уур өөрчлөгдөж байгааг харж байна” хэмээн  дэлхийн хамтын нийгэмлэгийн захиргааны тэргүүний хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  индэрт анх удаагаа үг хэлэхдээ Гутерриш мэдэгдээд "Дэлхийн эдийн засаг улам илүү интеграцчилагдаж байна. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг гэсэн мэдрэмж  алдагдаж байж магадгүй. Хүмүүсийн дунд салан бутралт нэмэгдэж байна. Улс төрийн маргаан ширүүсч байна” хэмээн онцлов. НҮБ-ын тусламжтайгаар “итгэлийг сэргээж, дэлхийг бүгдэд шилдэг болгох” боломжтойг тэр тэмдэглэжээ.

Цөмийн аюул ба терроризм

Хүн төрөлхтний гол аюул заналаар цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал болон терроризм гэж Гутерриш нэрлэв. Цөмийн заналыг тэрээр БНАСАУ-тай холбоод “цөмийн зэвсгийг хэрэглэх нь  сэтгэх аргагүй зүйл бөгөөд түүнийг хэрэглэхээр заналхийх зүйл байх ёсгүй” гэж тэр хэлээд бас Пхеньяны пуужингийн туршилтуудыг эрс шүүмжлэн буруутгалаа. Аюулын хоёрдугаар Гутерриш олон улсын терроризмыг нэрлэсэн байна. Тэрээр ирэх 2018 оныг хэт даврагчдын эсрэг тэмцэхээр мэргэшсэн байгууллагуудын  удирдлагын уулзалтыг НҮБ-ын ивээл дор явуулахаар төлөвлөснөө хэллээ.  Тэрээр хэт давралтын эхэн шатны шалтгаан түүний тоонд бодит шударга ёс болон  хоосон гомдол мөн ажилгүйдлийн өндөр төвшин, залуучуудын дунд байгаа дургүйцэл зэрэгт анхаарлаа хандуулахыг зөвлөв.

Сөргөлдөөнүүд ба цаг уурын өөрчлөлт

Бас  нэгэн том аюул элдэв зэвсэгт сөргөлдөөнүүд нэмэгдэж буйг Гутерриш онцлов. “Өнөөдрийн дайнд хэн ч ялахгүй. Сириэс Йемен, Өмнөд Суданаас Сахель хүртэл, Афганистан ба бусад нутаг дэвсгэрт  энх тайвныг улс төрийн шийдвэр л тогтоох болно” гэж тэрээр хэллээ. Мьянмарын  талаар онцлон ярихдаа статус нь хэтэрхий удаан хугацаанд тодорхойгүй байсан  рохинжа  ястнууд яагаад дүргүйцлээ илэрхийлж байгааг анхаарах хэрэгтэйг Гутерриш хэлжээ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас гарч ирсэн аюулын талаар Гутерриш ярихдаа, “Өнгөрсөн онууд түүхэнд хамгийн дулаан байсан” гэж онцлоод  эрдэмтийн дүгнэлтүүд  үнэн зөв байсан гэлээ. Гутерриш Парисын цаг уурын гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхийг дэлхийн хамтын нөхөрлөлд уриаллаа.

Тэгш бус байдал, дүрвэгсэд, дэвшлийн "харанхуй тал"

Нийгмийн үндсийг эвдлэх тэгш бус байдал улам өсч буйг Гутерриш хүн төрөлхтний гол аюулын нэг гэлээ. 2030 хүртэлх хөгжлийн хөтөлбөр л энэ байдлыг нааштайгаар өөрчилж чадна гэж тэр онцолжээ.

Мөн тэрбээр “инновацийн харанхуй тал” ямар аюул гаргаж буйд анхаарахыг уриалсан байна. Шинжлэх ухааны дэвшил нь хакеруудын боломжийг нэмэгдүүлж, интернэтээр хяналтгүй сегментүүд гаргаж буйг хэллээ. Мөн “хиймэл ой ухааны хөгжил нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх”, “нийгмийн байгууламжид” аюул болно гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цагаачдын их урсгал хямралуудыг өдөөж буйг хэллээ. “Улс орон бүр өөрийн хил хязгаарыг хянах эрхтэй” гэхдээ хилээр нэвтрэн орж ирэгчдийн эрхийг бас хамгаалах ёстой гэж тэр онцолжээ. Үгийнхээ төгсгөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн байгууллагын өмнө нь тавигдсан  зорилгуудад нийцүүлсэн шинэчлэлийн  төлөө байгаагаа хэлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)