НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдана

Eagle.mn


НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч хараахан эхлээгүй байна. Хуралдаанаас өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдах аж. Үүний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаа өгөх болсонтой холбогдуулан дараагийн даргыг томилох асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын хэнийг нь сонгох вэ гэдгийг хэлэлцсэн. Хурлаар Ж.Батбаясгалан олонхийн санал авсан гэх мэдээлэл байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)