Гамшиг ослыг газар дээр нь очиж танилцалгүйгээр дэлгэцээр удирдан зохион байгуулна

Х.Дэлгэрэх


Онцгой байдлын ерөнхий газар Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг бүрдүүллээ.

Тус төв байгуулагдснаар улсын хэмжээний бүх мэдээ мэдээллийг богино хугацаанд түргэн шуурхай хүлээн авах, боловсруулах, дүгнэх, олон нийтэд эрт зарлан мэдээллэх зэрэг ач холбогдолтой. Гамшигаас сэргийлэх зарлан мэдээллийг  үүрэн телефоны хоёр оператор, гурван телевиз, арван радиогоор дамжуулан иргэдэд мэдээллэнэ.

Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв техник технологио шинэчилэн, дөрвөн бүсэд шуурхай удирлагын төв байгуулснаар гамшиг ослын үед ажлын хэсэг гарч газар дээр нь очиж цаг алдалгүйгээр дэлгэцээр танилцан шийдвэрийг шууд удирдан зохион байгуулж, шаардлагатай техник төхөөрөмжийг илгээх аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)