Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагаас Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд "НИТХ-ын XI хуралдаан" болно. 

10:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн 504 тоотод Нийслэлийн ЕБС-ийн захирлуудын удирдлагын арга барилыг сайжруулах нь сэдэвт сургалт эхэлнэ.

10:00 цагаас Монгол Улсын хэмжээнд хяналт хэрэгжүүлж буй нийт Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүд зургаан газар эрчимжүүлсэн шалгалтаар гарч, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийнэ.

11:00 цагаас “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн нээлт
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 10 давхрын хурлын танхимд болно.

11:00 цагаас 100 айл төвийн хойно байрлах 186-р тусгай цэцэрлэг дээр хандивын үйл ажиллагаа болох бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын алба хаагч нар буюу НҮБ -ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамт олон оролцоно.
11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Бизнес эрхлэгч, ажил олгогчдын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

14:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг болно.

16:00 цагаас Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Намар-2017” үзэсгэлэнгийн нээлт болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)