Манай улс Беларусийн ЗГ-тай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгууллаа

С.Цолмон


Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 4 дүгээр хуралдаанд оролцлоо.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарцуудыг олохыг энэ удаагийн хуралдааны үеэр онцолсон байна.

Хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Түүнчлэн Хөгжлийн банкууд болон хоёр улсын Засгийн газруудын хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахын зэрэгцээ мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнээр төлбөр тооцоог хийх замаар хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын байгууллагуудад шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар идэвхтэй ажиллахаар болжээ.

Мөн хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)